Жемми Халл: Их өвдөлт мэдрэхээр нүд харанхуйлж, харахаа больдог ч би онгоцноос үсэрч чадсан

Энэ бол Жемми Халл. Тэрээр анх 2007 онд Америкийн Нэгдсэн Улсын агаарын хүчний ангид алба хашин мөрөөдлөө биелүүлж чадсан юм. Гэвч тэр нэгэн хар өдөр түүний ганцаар жолоодож явсан онгцоны хөдөлгүүр шатаж, түүний амь нас эрсдэлд унажээ.

 

 

Тэрээр шатаж буй онгоц ямар нэгэн байдлаар ажиллагаагүй болж газарт унавал дэлбэрэлт болно гэдгийг мэдэж байсан бөгөөд тэгсэн тохиолдолд түүнд амьд үлдэх боломж мэдээж байхгүй болох юм. Жемми тэр үед ямар ч хамаагүй аргаар онгоцыг агаар дээр тогтоохыг хүсэж байжээ.

Тэрээр хожим өгсөн яриандаа “Юу ч болсон бай хар*ал идсэн онгоцыг унагаж болохгүй шүү” хэмээн өөртөө хэлж байсан гэдгээ дурдсан юм.

Мөн тэрээр “Хэдий онгоцыг агаар дээр тогтоож чадаж байсан ч дотор хэтэрхий халуун болж, галын хүчийг дийлэлгүй салхины шил ч хагарсан. Энэ үеэр миний хувцас шууд л галд үлээгдэн шатаж, миний бүхэл бие шатаж эхэлсэн. Тэрхэн үед надад үсрэх боломж байсан ч нүд минь юу ч харахаа больж, ердөө шатаж байгаа өвдөлтөө л мэдэрч байсан юм. Арьс маань түлэгдэн шатаж байгаа нь ч үнэртэж байлаа” хэмээн дурсжээ.

Тэр үед аз түүнийг орхилгүй аварч, онгоцноос үсрэх боломж олдсон ч 30 фийтийн дээрээс үсэрсэн учраас хэд хэдэн ясны хугарал авч гэмтжээ. Гэвч ясны хугарлын хажууд илүү том асуудал байсан нь түүний биеийн хэсгийн 63% нь 3 дугаар зэргийн буюу маш хүнд зэргийн түлэгдэлт авч, 50 гаруй мэс засал хийлгэж байж нэг юм амь гарсан юм.

Жемми одоо өмнөх шигээ харагдахаа больсон, өмнөх шиг ээ бодож сэтгэхээ ч больсон. Түүний гадаад төрх нэлэнхүйдээ сорвижиж, танихын аргагүй нэгэн болжээ. Үүнийг дагаж Жеммигийн оюун санаа, амьдралын зорилго ч мөн өөрчлөгдсөн гэж тэрээр хэлсэн юм.

 

 

“Нэгэнт амьдралынхаа төгсгөлтэй нүүр тулж үзсэн хүн, буцаад амьдрахаар болж, амьд үлдвэл төгсгөлөө мэдэрсэн тэр үеэ хэзээ ч мартаж чадахгүй. Бас тэр төгсгөл хэзээ ч ахин ирж болохыг ойлгосон байдаг. Тийм учраас одоо байгаа бүхэн, одоо үргэлжилж буй цаг хугацаа бүх зүйлээс илүү үнэ цэнтэй.” хэмээж байлаа.

Эх Сурвалж: www.complex.com

 

 

Similar Posts

5 Comments

  1. Have you ever thought about adding a little bit more than just your articles? I mean, what you say is valuable and all. However think about if you added some great photos or video clips to give your posts more, “pop”! Your content is excellent but with pics and clips, this blog could undeniably be one of the best in its niche. Wonderful blog!

  2. Hmm it seems like your blog ate my first comment (it was extremely long) so I guess I’ll just sum it up what I submitted and say, I’m thoroughly enjoying your blog. I too am an aspiring blog blogger but I’m still new to everything. Do you have any tips for first-time blog writers? I’d certainly appreciate it.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *