Найман давхраас 29 настай эрэгтэй үсэрч амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр нэг иргэн өндрөөс унаж амиа алджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны … дугаар байрны найман давхраас хүн уначихлаа гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад, тус байрны оршин суугч 29 настай эрэгтэй А нь гэрийнхээ цонхоор үсэрч, амиа алдсан байжээ. Амиа алдах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй урьдчилсан дүгнэлт гарсан байна.  Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *