“Монголд кино бүтээх амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ”
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Соёл бол бүх зүйл, иноваци, боловсрол, шинжлэх ухаан юм. Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамагайлсан. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй. Манай ээж аав, ах бүгд урлагийн хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая.
Урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Тиймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитэй байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд даатгасан минь ч учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох нь зүйтэй. Өнөөдөр соёлын салбарын баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцаж байгаадай баяртай байна. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа. “The Hu” хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гаргаж ирэн, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм. Монгол улсын соёлын бүтээлч салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа ба энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг бүрдүүлж байна.
“Марко Поло” кинонд монголчуудын тухай өгүүлсэнд нь бид талархах ёстой. Тус киноны гуравдугаар бүлгийг яагаад Монголд хийх саналыг тавьж, татвараас хөнгөлж болохгүй гэж. Бид Netflix дээр яагаад өөрсдийн контент байрлуулж болохгүй гэж. БНСУ-ын олон ангит кинонуудыг байршуулж үзэгчдэд хүрч байна. Монгол улсын соёлын бүтээлч салбарт 3360 орчим ААН ажиллаж байгаа ба энэ нь нийт ААН-ийн 3,4 хувийг бүрдүүлж байна.
Гадаадад гарч болох соёлын бүх контентийг Засгийн газраас онцгойлон дэмжинэ.
Үүнийг эдийн засаг гэж үзье. Мэдээж бид дотооддоо хийх нь зөв, үүнийг та бүхэн чадаж байгаа. Гэхдээ гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тань дэмжье. Жишээ нь Netflix-тэй холбогдохыг хүсэж байгаа кино салбарынхан байна. Дэлхийн хамгийн том арга хэмжээнд та хэдийг аваад очъё, бүтээлч үйлдвэрлэлийн уулзалтад соёлын сайдыг явуулъя, шаардлагатай бол ерөнхий сайдын айлчлал хийе. Томоохон арга хэмжээ, кино хийх бол татварыг хөнгөлөх эрхзүйн орчныг бүрдүүлье. Соёлын бүтээлч орчныг бүрдүүлэх эрх зүйн орчин гэсэн үг. Монголд кино бүтээх амар байдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эго байдлаа татаад, нэгнээ үгүйсгэхгүй хамтран ажиллацгаая. Засгийн газрын хувьд эс үйлдэл хийхгүй. Маш бүтээлч байх болно. Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно. Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая.