“Туул” голд унасан таван настай хүүхдийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Таван настай хүүхэд усанд унаж, осолджээ.

Тодруулбал, бага насны хүүхэд “Туул” голд унаж, осолдсон тухай дуудлага тавдугаар сарын 7-ны өдөр  Онцгой байдлын газар ирсэн байна.

Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан  иргэн М /5 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *