Шинээр 349 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7791 PCR шинжилгээ авснаар 349 шинэ халдварын тохиолдол илэрч, Монгол улсын нийт халдварын тохиолдол 49594 боллоо.
Шинээр батлагдсан халдварын 318 нь Нийслэл Улаанбаатар хотод, 25 нь хөдөө орон нутгаас илэрчээ.
Эдгэрч гарсан хүн сүүлийн 24 цагт 877 нэмэгдсэнээр нийт эдгэрэгсдийн тоо 42721 хүрлээ.
Харамсалтай нь 7 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 221 болсон байна.