|

Шинэ цэргүүдийг дэглэсэн алба хаагчдад хорих ял оноожээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан очсон залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан. Тус бичлэгийг хууль хяналтын байгууллага шалгаж, хугацаат цэргийн алба хаагаад, халагдсан М, О, Э нар үйлдсэнийг тогтоосон юм.

Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэгвэл өчигдөр тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.

  • Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн,
  • Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Similar Posts

One Comment

  1. corrupt the whole kit is dispassionate, I guide, people
    you transfer not cry over repentance! The entirety is critical, thank you.
    The whole works, thank you. Admin, as a consequence of you.
    Thank you on the vast site.
    Thank you deeply much, I was waiting to buy, like not
    in any degree rather than!
    go for super, everything works spectacular, and who doesn’t
    like it, swallow yourself a goose, and love its thought!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *