Бямба гарагаас ихэнх нутгууд эрс хүйтэрнэ

Тавдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

  • Тавдугаар сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Тавдугаар сарын 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Тавдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Тавдугаар сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Тиймээс та бүхэн хөдөө орон нутагт зорчих, нүүдэл суудал хийх эсхүл мал оторлох үедээ анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments