Б.Мөнхбаатар: Цэвэрлэх байгууламж баригдсанаар 20 жил бохирын асуудал ярихгүй
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ” Тавдугаар сарын 10-ны байдлаар 3944 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна.
Зээлийн батлан даалтын сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийнх нь 15 хувийг нь төлж, иргэн түүнийгээ ипотекийн зээл дээрээ нэмж төлөх талаар ярилцаж байна. Ингэснээр иргэд зээлдээ хамрагдах амар ч эргээд их зээл төлөхөөр харагдаж буй.
2023 онд ашиглалтад орох шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар нийслэлчүүд 20 жилийн турш бохирын асуудал ярихгүй. Харин шинээр хийх цэвэр бохирын шугамын өргөтгөл засварт 33 тэрбум төгрөг шаардлагатай.
Улаанбаатар хотод барилга барих, зам тавих, шугам сүлжээ байгуулахад газар чөлөөлөх 680 тэрбум төгрөгийн асуудал байна. Газар чөлөөлөлт хийж байж дэд бүтцийн төслүүд үргэлжилнэ.
Хамгийн их газар олголт нийслэлд байна. 71 тэрбум төгрөгийн газар нөхөн олговрын асуудал байна” гэв.