Иргэний үнэмлэхээ уншуулж давтан тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд давуу эрх эдлэх боломжтой болсон. Тодруулбал, үсчин, гоо сайхны газар, фитнес, бассейн, кофе шоп-оор үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээгээ үзүүлэх юм.

Ингэхдээ, иргэний үнэмлэхний QR код уншиж давтан тунд хамрагдсан эсэхийг шалгах боломжтой болсон тухай Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр, “Иргэний үнэмлэхээ уншуулаад давтан тунд хамрагдсан эсэхээ шалгуулах боломжтой. E-Mongolia-н Covid 19-н Verify аппликейшинээр иргэний үнэмлэхний QR уншиж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо.

Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болно” гэлээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *