Олимпын бамбарын буухианд сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс оролцоно

Токиогийн Олимпын наадам болоход 66 хоног үлдээд байгаа бөгөөд Олимпын бамбар ч мөн буухиан замдаа гараад 2 сарын нүүр үзэх гэж байна.

Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн бөгөөд Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах гэнэ.

Бамбар аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.

Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.

эрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар нь юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *