Алдарт модель Наоми Кэмпбелл 50 насандаа хүүхэдтэй боллоо

Анх 20 дугаар зууны сүүл, 21 дүгээр зууны эхэн үеэс  карьер нь хүчтэй түрэн орж ирсэн Английн алдарт модель Наоми Кэмпбелл 1970 оны 5 дугаар сарын 22-нд төрсөн бөгөөд өнөөдөр буюу 51 насны төрсөн өдрөөсөө 3 хоногийн өмнө бяцхан охиноо төрүүллээ. 

 

 

Тэрээр өөрийн интсаграм хаягнаа дөнгөж төрсөн охиныхоо хөлний зургийг “Ийм үзэсгэлэнтэй, ариун нандин оршихуй намайг өөрийнх нь ээж байхаар сонголоо. Ирж буй амьдралыг чамтайгаа хамт туулна гэдэг үнэхээр бахархам, баярлам санагдаж байна, сахиусан тэнгэр минь.” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Зураг:

 

Тэрээр нэгэн загвар зохион бүтээгч эрхэмтэй хамтын амьдралаа үргэлжлүүлэн 5 орчим жил өнгөрсөн ч 2013 онд харилцаа нь салалтаар төгссөн юм. Харин 2014 онд оролцсон шоу нэвтрүүлгийнхээ үеэр Наоми Кэмпбелл “Хосын харилцаа маань ямар ч нөхцөлд байгаагаас үл хамааран хүүхэдтэй болохыг хүсэж, төлөвлөж байгаа” хэмээн хэлж байжээ.

 

 

Үнэхээр л одоогийн байдлаар алдарт загвар өмсөгч хамтран амьдрагчгүй байгаа бөгөөд охины аав нь хэн болох, охиндоо ямар нэр өгсөн зэргээ нууцлаад байгаа юм. Гэвч олон нийт таамаг дэвшүүлэхээ зогсоолгүй, түүнийг 16 насандаа анх хамтран ажиллаж байсан загвар өмсөгч эрээс үр шилжүүлэн суулгасан гэх яриа тархаад байна.

Дуу хөгжим, загварын ертөнцөд өнгөрсөн 30 гаруй жилийн урш багагүй карьер бүтээгээд амжсан тэрээр 51 нас хүрэхээсээ хэдхэн хоногийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсанд гэр бүл, найз нөхөд болон шүтэн бишрэгчид нь маш их баяртай байгаагаа илэрхийлээд байна.

Эх Сурвалж: www.independent.co.uk

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *