16 настай хүүхдүүд хоолойгоо боомилжээ
Өчигдөр /2021.05.18/ Дорнод аймагт 16 настай эрэгтэй Б нь малын хашааны саравчнаас мяндсан утсаар хоолойгоо боомилж нас барсан хэрэг гарчээ. Уг хэргийг одоогийн байдлаар Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Мөн СХД-ийн 28-р хороонд 16 настай эрэгтэй Т нь хашаандаа байрлах турникээс хоолойгоо боомилж нас барсан хэрэг гарчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.