Төрийн албан хаагчдын гэр бүлийнхний хувийн мэдээллийг бүртгэсэн гэдэг нь ХУДАЛ

Төрийн албаны зөвлөлөөс төрөөс албан хаагчдын мэргэжил, мэргэшил ур чадварын талаарх ерөнхий мэдээллээс гадна хэт хувийн мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ.

Тэгвэл уг мэдээлэл нь худлаа болох талаар  Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, “Төрийн албаны зүгээс төрийн албан хаагчдийн гэр бүлийн хувийн мэдээллийг цуглуулах талаар ямар нэгэн албан бичиг гараагүй. Хэвлэлд цацагдсан  мэдээлэл дээрх хүснэгтийг харахад эвлүүлэг гэдэг нь харагдаж байна.

Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн цахим системийг шинэчилж байгаа. Үүнтэй холбоотой төрийн албан хаагчийн анкетийг бүртгэдэг. Энэ анкетад холбоо барих хүний мэдээлэл бий. Бусад хувийн мэдээллүүд огт байхгүй. Мөн төрийн албан хаагчийн албаны  цахим хаягийг шаардлагатай гэж үздэг” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *