Гадаадад байшин авахын тулд бид хэдэн жил ажиллах шаардлагатай вэ?

Манай улсын дундаж цалингийн хэмжээ өнгөрөгч 3 дугаар сард 1 сая 200 мянга болж өссөн билээ. Энэ нь 419 доллартай тэнцэх юм. Тэгвэл бид энэ цалингаараа хэр удаан ажиллаж байж олон улсад дундаж үнэтэй байшин худалдан авах бол?

  • Арканзас

Дундаж байшингийн үнэ 179.500 доллар бөгөөд бид дундаж цалингаасаа огт хэрэглэлгүй, ширхэг ч төгрөг дутаалгүй хураасан тохиолдолд 35 жилийн дараа хүрэхүйц мөнгө цуглуулж чадах аж.

 

 

  • Охайо

Бид мөн л 35 жил хоол идэж, нийтийн тээвэрт ч мөнгө зарцуулалгүй хурааж байж уг байшинг авч чадах нь.

 

 

  • Айова

Дундаж байшингийн үнэ 180.000 доллар. Монгол мөнгөөр бараг л 600.000 сая төгрөгтэй тэнцэх аж. Тэгвэл бид дундаж цалингаа 36 жил хурааж байж энэ байшинг эзэмших бололтой.

 

 

  • Мисссисипи

Миссисипи мужид байрлах хамгийн энгийн, хамгийн царай муутай байшин 188.000 долларын үнэтэй. Тэгвэл бид энэ байшинг худалдаж авахын тулд дундаж цалин болох 1.200.000 төгрөгөө 37 жил хураах шаардлагатай гэнэ.

 

 

  • Мичиган

Тус мужийн дундаж үнэтэй байшин 191.000 доллартай тэнцэнэ. Тэгвэл энэ байшинг бид 37 жил 9 сар ажиллаж байж л авах юм байна.

 

 

  • Индиана

Индиана мужийн тухайд ч мөн бид 39 орчим жил ажиллаад, цалингаасаа нэг ч төгрөг дутаалгүй хураавал хамгийн хямд төрлийн байшинг нь худалдан авч чадах нь.

 

 

  • Кентакки

Кентакки мужид амьдрахын тулд 40 жил л цалингаа хураах шаардлагатай. Яагаад гэвэл энэ мужийн дундаж үнэтэй байшин 200.000 орчим доллар байдаг байна.

 

 

  • Хойд Дакота

Та Хойд Дакотагийн хамгийн хямд байшинг 225.000 доллараар худалдаж авах боломжтой бөгөөд энэ нь та 1.200.000 төгрөгийн цалингаа 44 жил хураах шаардлагатай гэсэн үг.

 

 

 

 

П.Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *