Голд живсэн 5 настай хүүгийн цогцсыг олжээ
Баянзүрх Дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам орчмын Туул голын урсгалаас 5 дугаар сарын 17-ны өдөр осолдон живсэн 5 настай хүүхдийн цогцсыг Нийслэлийн 105 дугаар Аврах Ангийн Эрэн Хайх, Аврах багийн ажилчид олж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар Хэлтэст хүлээлгэн өглөө.
Цогцос ослын газраас 13 км-ийн зайд, модонд тээглэсэн байдалтай байжээ.
Эх Сурвалж: ОБЕГ