Хот хоорондын нийтийн тээвэр 40-өөс дээш хүн тээвэрлэхгүй байх журам гарлаа
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг өчигдөр шинэчлэн баталжээ.
Тус журмын дагуу тавдугаар сарын 22-ны өдрөөс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн тасалбарыг цахимаар худалдаалах нөхцлийг бүрдүүлж, цахимаар худалдаалах боломжгүй бол халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан байна.
Мөн хот хоорондын автобус 40-өөс илүү зорчигч тээвэрлэхгүй бөгөөд биеийн халуун 37.1 хэмээс дээш бол эсвэл халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй гэжээ.