Сургууль, цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сард эхэлнэ

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 нас болгох бодлого баримтлахаа 5 дугаар сарын 15-нд мэдэгдсэн юм.

Ингэснээр 2021-2022 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж болох эсэх нь эцэг, эхчүүдэд эргэлзээ төрүүлээд байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам “Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сургуулийн өмнөх боловсролын тухай асуудлыг тусгасан. Шинэчилсэн найруулгыг хараахан өргөн бариагүй, батлагдаагүй байгаа учир сургуулийн өмнөх боловсролтой холбоотой асуудал тодорхойгүй байна. Мөн бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нийслэл, орон нутгаас хугацаа товлон зохион байгуулна” гэжээ.

Харин сургууль болон цэцэрлэгийн бүртгэлийг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж буйг нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийг наймдугаар сард хийхээр урьдчилан төлөвлөсөн аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *