Монголчууд маргаашнаас Япон улс руу зорчих эрхгүй боллоо

Япон улсын засгийн газар Лхагва гарагт коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор дэлхийн долоон улсыг хилийн хоригтоо нэмжээ.Маргааш буюу Баасан гарагаас эхлэн сүүлийн 14 хоногийн дотор Монгол, Камбож, Шри Ланка, Сэйшеллийн арлууд, Сэйнт Люйс, Зүүн Тимор, Тайланд улсуудад зорчсон гадаадын иргэдийг тус улс хилээрээ нэвтрүүлэхгүй болсон байна.

Уг хоригт Япон улсын иргэд, Япон улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд, тэдний гэр бүлийн гишүүд хамаарахгүй ажээ.Ингэснээр Япон улсын хилийн хоригт багтсан улсын тоо 159 болж нэмэгдэж байна.

Үүнээс гадна Энэтхэг улсад коронавирусийн аюултай хувилбар тархсантай холбогдуулан Япон улсад байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдийг ч Энэтхэг, Пакистан, Балба, Мальдив, Бангладеш улсуудад зорчсон бол хилээрээ нэвтрүүлэхгүй болжээ.

Харин эдгээр орнуудад зорчсон Япон улсын иргэдийг ирмэгц нь зургаан хоног тусгаарлаж, олон дахин шинжилгээ авсны дараа гаргахаар болсон байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *