|

Ерөнхийлөгч хориг тавьсан ч нэгэнт батлагдсан хуулийн хэрэгжилт зогсохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон билээ. УИХ цэцийн уг дүгнэлтийг хүлээн авч, уг хуульд өөрчлөлт оруулан баталсан.

Ийнхүү өөрчлөлт оруулсан хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Хууль үйлчлээд эхэлснээс хойш хориг тавьсан тохиолдол нэлээд олон байдаг. Тэр тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй.

Энэ хүрээнд үзвэл дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуулийг баталсан. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс үйлчилж эхлэхээр баталсан. Хориг тавдугаар сарын 6-нд тавигдсан. Тиймээс хуулийн үйлчлэл зогсохгүй ажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *