Эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй иргэн орон нутагт зорчхын тулд PCR шижилгээ өгнө

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг  “Вакцины давтан тунгаа хийлгээд 14 хоносон иргэн тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу явахад ямар нэгэн хязгаарлалтад орохгүй. Түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүйгээр хяналтын цэгүүдэд вакцины сертификатаа цахимаар болон цаасаар хэвлэсэн байдлаар үзүүлээд зорчиж болно.

0-17 насны хүүхдээ авч явах бол хүүхдээс нь түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Түүнчлэн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй, хамрагдаагүй иргэд PCR /3 хоног хүчинтэй/, түргэвчилсэн /2 хоногийн хүчинтэй/ шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно. Харин очоод аймаг болон сумын онцгой комиссын хяналт дор 7 хоног гэрийн тусгаарлалтад байна” гэсэн мэдээллийг өглөө.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments