Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар I тунд 2863, II тунд 16947, нийт 19810 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98 хувь буюу 933.916 нь I тунд, 57 хувь буюу 543.379 нь II тунд хамрагдаад байна гэж НОК-оос мэдээллээ.