Шинээр 629 тохиолдол илэрч, 5 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6820 PCR шинжилгээ авснаас шинээр 629 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 51247 боллоо.
Шинээр батлагдсан халдварын 603 нь Нийслэл Улаанбаатар хотод илэрсэн бол 24 нь хөдөө орон нутгаас бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагт хүн 754 эдгэрч гарснаар нийт эдгэрэгсдийн тоо 45145 болон өссөн байна.
Харамсалтай нь 5 хүн халдварын хүндрэлээр нас барж, Монгол улсад вирусын гаралтай өвчний улмаас нас барагсдын нийт тоо 240 боллоо.