С.Бат-Үүл: Төрийн эрхийг луйвраар авдаг заншил тогтож байна
Өнөөдөр Ардчилсан Намын дарга М.Тулгат тэргүүтэй Нийслэлийн Ардчилсан Намын Дарга С.Бат-Үүл, Ардчилсан Намын Хуулийн Зөвлөх, Ч.Өнөрбаяр нар сонгуулийн санал тоологч хар машины луйврын тухай Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардах бичиг хүргүүллээ.
Тухайлбал, программд нэвтрэх, хакердах аргаар сонгуулийн саналыг гуйвуулж, бодит бус, луйврын аргаар төрийн эрхийг авч байж болзошгүй тул үүнийг шалган хянаж, тодорхой үр дүнд хүртлээ Ерөнхийлөгчийн Сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавиад байна.
Өнгөрсөн хугацаанд АН-ын зүгээс гомдол гаргаж, хэрэг үүсгүүлэхийг хүссэн ч хохирогчгүй гэх үндэслэлээр тухайн гаргасан гомдолд ямар нэгэн хариу өгөөгүй учраас уг шаардлагыг хүргүүлж байгаа аж.