С.Одонтуяа: Ерөнхий сайдаас 100 сая төгрөг НЭХЭМЖИЛЖ байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурал дээр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрчид бий, тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргалаа. Ерөнхий сайд ямар ч баримт нотолгоогүйгээр миний нэр хүндэд ноцтой халдсан гэж үзэж байна. Нэр хүндээр сэргээх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээ тараасан арга хэлбэрээрээ няцаалт хийхийг шаардан нэхэмжлэл гаргалаа. Уг гэм хорыг арилгах 100 сая төгрөг нэхэмжилж байна. Уг зуун сая төгрөгийг цар тахлын үеэр орон гэргүй болсон, өрх толгойлсон ээжүүдэд олгоно. ” хэмээв.