|

Хүүхдийн төлөө фондод цугласан 2.2 тэрбум төгрөгийн хандивыг нэг ч төгрөг дутаалгүй ТУСГАЙ САНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Соёлын Яам санаачлан босгосон “Хүүхдэд Зориулагдсан Соёлын Орон Зай Үүсгэх” зорилгоор олны танил, урлаг соёлынхны төлөөллүүд нэгдэн Соёлын Яамтай хамтарч Хүүхдийн Төлөөх Фонд байгуулсан билээ. Давхардсан тоогоор 350 гаруй урлаг соёлынхон оролцож, тоглолт зохион байгуулснаар нийт 2.2 тэрбум төгрөг цугларсан.

 

 

Тухайн мөнгийн хууль ёсны дагуу, зориулалтын арга замаар нь улсад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн үед Монгол Улсын Засгийн Газрын Тусгай Сангийн Хуульд өөрчлөлт орж,ЗГ-ын Тусгай Сан бие дааж байгуулагдах болсон. Тэгвэл өнөөдөр боломж нь бүрэн бүрдэж тус мөнгийг Засгийн Газрын Тусгай Санд хүлээлгэн өгч байна.

 

 

Мөн тэр үеэр Нийслэлийн Засаг Дарга Б.Сумьяабазар тус үйл ажиллагаанд зориулан нийслэлийн газар нутгаас 1.1 га газрыг хүлээлгэн өгөх амлалт өгсөн билээ. Тэгвэл мөн өнөөдөр Чингэлтэй дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.1 га газрын гэрчилгээг Соёлын Яаманд хүлээлгэн өгч байна. Түүнчлэн тухайн газар дээр хүүхдийн номын сан болон хүүхэлдэйн театр барих барилгын зураг төслийг бэлэн болгож, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектураар батлуулжээ.

 

 

Фондод цугласан 2.2 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг дутаалгүй Засгийн Газрын Тусгай Санд хүлээлгэн өгч буй уг арга хэмжээнд соёл урлагийнхныг төлөөлөн Соёлын Яамын дэд сайд М.Батбаяр, жүжигчин Г.Ундармаа, Жүжигчин Онон, дуучин А.Хишигдалай тэргүүтэй зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байна.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *