Өнөөдрөөс хаалгаа нээж буй үйлчилгээнүүд

УОК тавдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдрөөс зургаан салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн. Үүнд:

  • Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байна. Вакцины давтан тун хийлгээд 14-өөс дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • Нийслэлийн 9 том зах, худалдааны төвүүдийн барааны тасгуудын үйл ажиллагааг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс зах гэх мэт.
  • Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
  • Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулж болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *