Цэргүүд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрлээ
Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 032 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагчид бчусад цэргүүддээ дүрмийн бус харилцаа гаргаж, дэглэсэн үйлдэл хийсэн тул тэднийг 6 сар хорих ялаар шийтгээд байсан билээ.
Тэгвэл өнгөрөгч баасан гарагт буюу 5 дугаар сарын 21-ний өдөр тус ангийн алба хаагчид архидан согтуурч, цаашлаад зодолдсон бөгөөд ахлах ахлагч Э-ийн аминд хүрчээ.
Талийгаач тухайн ангид 12 жил ажилласан аж. Түүний цогцсыг 032 дугаар ангийн хойно байрлах Хангай төвийн үүднээс олсон гэх мэдээлэл байна. Мөн тус анги нь төрийн ёслолын үйл ажиллагаанд оролцдог хүндэт харуулын анги юм.