Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд явагдана.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулан өгнө. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Үүнээс гадна нэр дэвшигчдийн хөрөнгө орлого болон мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд нээлттэй болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хүргүүлсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *