Шинээр 630 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7000 гаруй PCR шинжилгээ авснаас шинээр 630 тохиолдол батлагдаж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 53100 боллоо.

Шинээр илэрсэн халдварын 581 нь нийслэл Улаанбаатар хотоос, 49 нь хөдөө орон нутгаас илэрчээ.

Эдгэрч гарсан 410 хүн нэмэгдсэнээр нийт эдгэрэгсдийн тоо 46748 боллоо.

Харамсалтай нь хүн өвчний хүндрэлээр 5 нас барж, нийт нас барагсдын тоо 253 болжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *