М.Нарантуяа төрөх эмнэлгүүдийн нярайн өлгийг шинэчилж байна
Иргэн М.Нарантуяа “Шинэ Өлгий Аян” аян эхлүүлж буй. Уг аянаа өнөөдөр /2020.05.24/ Булган Аймгаас эхлүүлжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:
“Хандиваар 21 аймгийн Нэгдсэн Эмнэлэгүүдэд 50ш зузаан гадар өлгий, 50ш муслин дотор өлгий тус тус Эх-Барих Клиникийн тасгийн эрхлэгчид хүлээлгэн өглөө. Аймаг орон нутагт өгөх өлгийгөө үндэсний үлйдвэрлэлээ дэмжиж Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр-н үйлдвэр захиалан хийлгэсэн бөгөөд муслин дотор өлгийг тус үйлдвэрийн хамт олноос бэлэглэж байгаа юм.
Булган Аймгийн Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникт өдөрт дунджаар 6н хүүхэд төрдөг гэнэ. Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникийн тасгийн эрхлэгч Нямдаваа, Нярайн эмч Оюунгэрэл, менежер Энхтуяа нар хүлээн авахдаа ариутгалд оруулаад хэрэглээнд гаргая гэж их талархалтай хүлээж авлаа
Энэхүү аяныг дэмжиж халуун сэтгэлээ илгээсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье
Жич: Нийслэл Улаанбаатар хотын 4н том төрөх эмнэлэгт 5/28ны Баасан гаригт өлгийгөө хүлээлгэж өгнө өө” гэжээ.