Т.Доржханд: ТАВАН удаа мэтгэлцэхийг уриалж байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллахаар болжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монголчуудын, залуусын хүсэлтийг хүлээн авсан Д.Энхбатад талархаж байна. Энэ бол бидний амжилт. Бид чадсан. Цаашид ч чадах болно. АН-аас гаргасан уриалгыг Зөв хүн электорат эвсэл дэмжиж байна. Цар тахлаас болж бид стресстэй бухимдалтай нэг жилийг өнгөрөөж байна. Бид төрийн тэргүүнээ сонгож байгаа тул бид харилцан сөрөг хар мэдээллийг цацахгүй байя.
Харин нийгэмд гэрэл асаах, стресс бухимдлыг тайлах чиглэлд ажиллана. Багадаа таван удаа мэтгэлцээн хийе. Үүнийг уриалж байна. Мэтгэлцээнийг нэг талаас хийх буруу байна. Гурван талаас нэг нэг сэтгүүлчийг сонгон баг болгож, асуултаа бэлдэж, таван удаа мэтгэлцээн явуулъя. Бид Дефакто Д.Жаргалсайханыг өөрсдийн сэтгүүлчээр сонгож байна. 2017 оны мэтгэлцээн шиг уян зөөлөн асуулттай байж болохгүй” гэлээ.
Мөн Зөв хүн электорат эвслээс сонгуулийн сурталчилгааг самбараас татгалзан хийхийг уриалсан.