Малчны зээл авахад тавигдах шаардлага
Монгол Улсын Засгийн газар малчин, мал бүхий этгээдийн байгалийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малчдын зээл олгох чиглэлийг баримталж байна. Засгийн газар гэрээ байгуулсан арилжааны банкнуудаас малчдад олгосон зээлийн хүүгийн дэмжлэгийг банканд төлөх үүрэг хүлээсэн.
Арилжааны банкнаас малчдад тавьж байгаа шаардлагыг тодруулах хүсэлт иргэдээс ирсний дагуу бид ХХААХҮЯ-наас өгсөн зөвлөмжийг хүргэж байна.
Малчин, мал бүхий иргэд зээл авахад тавигдах шаардлага
Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр малын тоо нь баталгаажсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчдын зээлийг дараах чиглэлээр олгох нь зохистой гэж банкуудад зөвлөжээ.
Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, цөм сүрэг өсгөн үржүүлэх зорилгоор үржлийн өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн өсвөр үхэр, хонь, ямаа, нарийн ноост хонь худалдан авах;
Нэмүү өртөг шингээсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гахай, шувуу, зөгий үржүүлэх;
Сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд оврын тоног төхөөрөмж худалдан авах;
Өрхийн орлого, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор эсгий эдлэл, арьс, шир боловсруулах, гар урлалын үйлдвэрлэлийг дэмжин жижиг, дунд оврын техник, тоног төхөөрөмж худалдан авах;
Ган, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор бэлчээрийг хамгаалах, усан сан байгуулах, булгийн эх хамгаалах, худаг уст цэг бий болгоход;
Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор малын тэжээл тариалах, бэлтгэх, хадлан хадах, хадлангийн иж бүрдэл бага, дунд оврын техник худалдан авах;
Өвс, тэжээлийн агуулах, малын өвлийн хашаа саравч барих, хадлангийн талбайг хашиж хамгаалах;
Мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа, угаалгын ванн барьж байгуулах;
Өвөлжөө, хаваржаандаа болон отор нүүдэл хийхэд тав тухтай байх