Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ ирэх нь тодорхойгүй байна
ЭМЯ-ны ээлжилт хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Спутник-V тариулсан хүмүүс дараагийн тунгаа хэзээ тариулах вэ гэж асууж байна. Үйлдвэрлэгчийн заавар дээр 21-90 хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах хэрэгтэй гэсэн байдаг. Тиймээс нэгдүгээр тун тариулснаас 90 хоног дотроо хоёр дахь тунгийн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Гэхдээ хоёр дахь тунгийн нийлүүлэлт хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Удахгүй нийлүүлэгч талаас хариу өгнө. Вакцин ирсний дараа хоёр дахь тунгаа тариулах боломж нээгдэнэ” гэлээ.