ФОТО: Гавьяат цолоор энгэрээ мялааж буй жүжигчин Д.Ганцэцэгийн амьдрал, уран бүтээл
Монголын тайз, дэлгэцийн жүжигчин Д.Ганцэцэг өнөөдөр /2021.05.26/ Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаана.
Д.Ганцэцэг нь 1979 онд төрсөн. Одоогоор хоёр хүүгийн хамт амьдардаг ажээ.
Д.Ганцэцэг одоогоос 18 жилийн өмнө Жинжиймаа кинонд Хонгорзулын дүрээр , мөн Зүүдний үргэлжлэл кино гэх мэт олон уран бүтээлд үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ.
Мөн тэрбээр УДЭТ-ын тайзнаа “Нууц амраг чинь болъё”, “Цахлай”, “Эр хүн болгож өгөөч” , “Атга нөж”, “Надаар тоглосон хайр” зэрэг тайзны уран бүтээл, жүжигт дүрээ мөнхөлсөн.
Тэрбээр жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшныг байгуулж, “Халуун зүрх” УСК-ны найруулагч ажилласан бөгөөд тус кино нь олон улсын кино наадамд амжилттай оролцсон юм.