Цагаан сарын хөл хорионы үеэр ажиллах 10 БАЙГУУЛЛАГА

Улсын онцгой комиссын өчигдрийн /2021.02.03/-ийн хуралдаанаар Цагаан сарын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон.

Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахаар зорьжээ.  Тодруулбал, Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна.

Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР АЖИЛЛАХ 10 БАЙГУУЛЛАГА

Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна.  Жагсаалтад багтаагүй байгууллагын ажилчид гэрээсээ ажлаа хийх боломжтой.

  • Эрүүл мэндийн байгууллага
  • Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
  • Хэвлэл мэдээлэл
  • Харилцаа холбоо, шуудан
  • Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments