|

Ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон МИАТ-ын хэлтсийн даргыг халжээ

МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан.

Тэгвэл уг дарга нь МИАТ-ын ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч бөгөөд МИАТ-ын зүгээс түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагат хэргийг хүлээлгэн өгч, зохих арга хэмжээ авахыг хүсжээ.

 

 

Уг бичлэгт болж буй үйл явдал нь Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичсэн байна.

Дээрх бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн” гэсэн тайлбар өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *