Өнөөдөр төрийн дээд одон медаль хүртсэн онцлох эрхмүүд
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар “Лантуун Дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланд өнөөдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль” гардуулан өглөө.
Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин А.Цэгмэдэд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” цол олголоо.
Аримун продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” боллоо.
Монголын боксын спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн, ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг “Монгол Улсын Гавьяат” тамирчин цол хүртлээ.
“Ойн Хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузад “Хөдөлмөрийн Баатар” цолыг гардууллаа.
Энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, найруулагч С.Болд-Эрдэнэ “МУГЖ” цолоор шагнуулах байсан ч орон нутагт байгаа тул шагналаа биечлэн авч амжаагүй байна.
Хүндийн өргөлтийн Дэлхийн хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн аварга, Залуучуудын дэлхийн болон Азийн аварга, Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг “Монгол Улсын Гавьяат Тамричин” цол хүртлээ.
Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар “Хөдөлмөрийн Баатар” цол хүртлээ.