|

Охайо муж үр хөндөлтийг хориглосны улмаас эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал хийжээ

Өнгөрөгч мягмар гарагт Охайо мужийн захиргаа үр хөндөлтийг хуулиар хориглож, уг хоригоо “Төрөөгүй хүүхэдгүй ариун муж” болгох хүсэлтийн дагуу хийсэн хэмээжээ.

Хүчирхийлэлд өртөж эсхүл гэр бүлээ цуцлуулсан гэх нөхцлүүд хамааралгүйгээр хатуу хориглосон уг шийдвэрийг захиргааны гишүүн Криста Вайтт эсэргүүцсэн ч бусад гишүүд бүгд дуу нэгтэйгээр дэмжсэн тул тэрээр дургүйцлээ илэрхийлэн зөвлөлөөс нэрээ татсан байна.

Мужийн захирагч Эми Брювер “Бид нийгмийг илүү дээр болгох үндсэн дээр шийдвэрүүдээ гаргах ёстой. Үр хөндөлт бол нэг төрлийн хүн амины хэрэг тул үүнийг бид зөвшөөрч хэрхэвч болохгүй.” хэмээн хэлээд байна. 

Одоогоор тус мужид үр хөндөлт хийдэг, энэ талын ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэг нэг ч эмнэлэг байхгүй аж. Цаашдаа ч мөн үйл ажиллагааг нь зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрийн дагуу нээгдэхгүй нь тодорхой болоод байна.

Үүнээс үүдэн мужийн төв талбайд эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөхийг шаардаж эхлэв.

Эмэгтэйчүүд өөрийн бие махбод, амьдралын жам ёс, ирээдүйгээ төлөвлөх бүрэн эрхтэй учраас хэзээ хүүхэд төрүүлэх эсхүл төрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргахад нь хуулийн чанга заалт ашиглан хориг тавих нь шударга бус хэмээн үзэж байгаа аж.

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *