Хэнтий аймагт 2800 га талбай ШАТЖЭЭ
Түймрийн улмаас Хэнтий аймагт 2800 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал тус аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Хээрийн түймрийг унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж унтраажээ. Уг түймэрт нийт 2800 га талбай өртөж шатсан байна.