“Ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг ХОЁР ЖИЛИЙН өмнөх болсон гэх мэдээлэл ирсэн”

МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохисон гэх бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ. Уг бичлэгт болж буй үйл явдал нь Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Олон нийтийн сүлжээнд тухайн үйл явдалтай холбоотой бичлэг нийтлэгдсэний дагуу харъяалах цагдаагийн хэлтэс болох Иргэний Агаарын Тээвэр дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлыг гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бичлэгт гарч буй ажилтанд Шүүх эмнэлгийн шинжээч томилох тогтоол үйлдсэн. Шинжилгээний дүгнэлт гараагүй.

Тухайн ажилтантай уулзаж тайлбар мэдүүлэг авсан. Шинжээч томилсон. Биед нь халдсан гэх хүнийг дуудаж мэдүүлэг авсан.   Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бидэнд ирсэн мэдээллээр энэ нь хоёр жилийн өмнөх бичлэг.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *