Хүн амын 98 хувиас илүү ухаантай бяцхан охин Каше

Латтиз компанийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг, сэтгэн бодох чадвар өндөртэй хүмүүсийн нэгдэл болох Америкын Менза холбоо өдгөө 55 мянга гаруй гишүүнтэй. 

Тэгвэл саяхан ердөө хоёр настай Каше Квест охин IQ буюу сэтгэн бодох оюуны чадвараа 146 гэж хэмжүүлснээр Америкын нийт хүн амын 98 хувиас дээгүүр бичигдэж, Мензагийн хамгийн залуу гишүүн болжээ.

Мензагийн ерөнхий захирал Тревор Митчелл хэлэхдээ “Каше бол бидэнд ирсэн бэлэг. Манай холбоо хамгийн залуу үнэт зүйлээ хүлээн авлаа. Хэтэрхий ухаалгаасаа болж ирээдүйд тулгарах олон асуудлыг нь бид шийдэж өгч, хамгаалах болно.” хэмээн мэдэгджээ. 

Кашегийн ээж Сүхжит Атвал Фокс сэтгүүлийн Лос Анжелес дахь салбар болох KTTV-д өгсөн ярилцлагатаа “Каше нэг нас хүрээд удаагүй байхдаа бүхий л өнгө, үсэгнүүдийг таниж, цээжилж эхэлсэн. Бас ой санамж маш сайтайгаас гадна аливааг ойлгож хүлээж авахдаа маш хурдан байсан. Тиймээс бид түүнийг IQ-ийн тест өгүүлэхээр шийдсэн.” хэмээн ярьжээ. 

Ташрамд хэлэхэд дэлхийн хамгийн өндөр IQ 246 гэж тэмдэглэгдсэн байдаг аж.

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *