ХУД-ийн эмнэлгийн 3 давхраас нэг иргэн унаж АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Өнөөдөр /2021.05.27/ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхраас тусгаарлалтад байсан нэгэн иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Яг одоо ХУД-ийн цагдаа хэргийн газарт ажиллаж байна. Тиймээс одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ.