“Асрамж халамжийн төвүүд дэх хүүхдийн асуудал” ба “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй” уулзалтыг зохион байгууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Асрамж халамжийн төвүүд дэх хүүхдийн асуудал болон Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд асрамж халамжийн төвүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал бодлоо солилцож, хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн талаар мэдээлэл солилцон ажиллалаа.
Уулзалтад НЗДТГ, НГБХЗХГ, Сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцлоо.