МАХН-ыг бүртгэлээс хасах хүсэлтийг хэлэлцэнэ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлт ирүүлснийг хэлэлцэх юм.
МАН, МАХН-ын дарга нар хамтын ажиллагааны гэрээнд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан. Ингэснээр нэг угшилтай хоёр намыг нэгтгэхээр болсон юм.Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу ийнхүү хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг товложээ.