Шинээр 785 тохиолдол батлагдаж, ДӨРВӨН хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8000 гаруй шинжилгээ авснаас шинээр 785 тохиолдол илэрч, Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 55852 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлын 729 нь нийслэл Улаанбаатар хотод, 56 нь хөдөө орон нутагт илэрчээ.
Эдгэрч гарсан хүмүүс 75 болж нэмэгдсэнээр нийт эдгэрэгсдийн тоо 48749 болж өссөн байна.
Харамсалтай нь 4 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 263 болоод байна.