Улсын драмын эрдмийн театраас ХОЁР ГАВЬЯАТ “ТӨРЛӨӨ”

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах, жүжигчин  найруулагч С.Болд-Эрдэнэ нар өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялайлаа.
МУГЖ цол тэмдэгээр  шагнуулсан Б.Нармандах “Төрүүлж өсгөсөн ижий аавдаа, сурган хүмүүжүүлсэн багш нартаа, хамт олондоо,  хүлээсэн сэтгэлийн урмын үгээр тэтгэж байсан үзэгч  түмэндээ маш  их баярлалаа. Уран бүтээлч хүн өөрийнхөө сонгосон мэргэжилд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг маань хэзээ нэг өдөр үнэлдэг юм байна. Монголынхоо ард түмэнд эрүүл энх сайн сайханыг хүсье” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн өнөөдөр гавьатын тэмдэгээ гардсан жүжигчин С.Болд-Эрдэнэ “Төрдөө үнэлүүлж МУГЖ хэмээх эрхэм хүндтэй цолоор  шагнуулсандаа баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав, ээж, ханьг гэр бүл үр хүүхдүүд, хамт олондоо талархал илэрхийлье. УДЭТ-аа  20 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд театрын киноны гээд олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. МУГЖ цол тэмдэг цаашид ихийг хийж бүтээх урам, эрч хүчийг  өглөө. Төрийнхөө хайр, итгэлийг дааж явах том хариуцлага ирлээ гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Нармандах
1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг Жүжигчний мэргэжлээр төгсч,  1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. “Унаган хайр” киноны дуугаар нь олон нийт илүүтэй мэднэ.

Б.Нармандахын бүтээсэн дүрүүд

  • 2007 онд “Мануухай” жүжгийн Сонгуулийн хорооны ажилтан
  • 2008 онд “Лусын дагина” жүжгийн Хатан
  • 2008 онд “Эдип” жүжгийн Шивэгчин
  • 2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Гудул
  • 2009 онд “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн Бурмаа
  • 2010 онд “Диваажингийн хаалга” жүжгийн Эмэгтэй
  • 2011 онд “Оролмаа эх” жүжгийн Должин
  • 2013 онд “Гамлет” жүжгийн Олны хэсэгт
  • 2013 онд “Кихот ноён” жүжгийн Альдонса Лоренц
  • 2014 онд “Буруугүй буруутан” жүжигт
  • 2015 онд “Ромео, Жульетта” жүжгийн Хатагтай Монтекки
  • 2019 онд “Надтай үлдээч” жүжгийн Жаргалмаа
  • 2020 онд “Анна Каренина” жүжгийн Театрын хатагтайн дүрийг тус тус бүтээжээ.

 

 

 

 

С.Болд-Эрдэнэ

Тайз, дэлгэцийн жүжигчин  тэрээр 1976 онд  төрсөн. 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалжээ. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажилладаг.

С.Болд-Эрдэнийн бүтээсэн дүрүүд

  • Парисын дарь эхийн сүм (2009) Квазимодо
  • Шар тэнгисийн тарчлаан (2009) – Зайгуулынхан
  • Би ч гэсэн жаргамаар байна (2010) – Нөхөр
  • Оролмаа (2011) – Сандагдорж
  • Ану хатан (2011) – Галдмаа баатар
  • Цэцэрлэгт учирсан хоёр (2012) – Фёдор Кузмыч
  • Гамлет (2013) – Гамлет
  • Кихот ноён (2013) – Гахайчин
  • Норовын намтар (2013) – Захирал
  • Ромео Жульетта (2016) – Лоренцо лам
  • Царцаа намжил (2017) – Номын багш
  • Фауст (2018) – Фауст
  • Бүсгүйн зурвас (2019) – Архай сайд
  • Анна Каренина (2020) – Левин гэх зэрэг олон арван бүтээлийн гол дүрийг бүтээсэн  энэ цагийн авьяаслаг уран бүтээлч юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *