Реппер DaBaby шагналаа гардах үед өөр дуучны дууг андууран тоглуулжээ

Өнгөрөгч ням гарагт болж өнгөрсөн, хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол Биллбордын Авардын үеэр шинэхэн уран бүтээлч реппер DaBaby сүүлийн үед хит болоод байсан Rockstar дуугаараа шагнал хүртсэн билээ.

Гэвч шагналын эзэн тодорч, уран бүтээлч тайзан дээр гарч шагналаа гардах хүртэл хугацаанд Биллбордын арын ажилтан андуурал гаргаж дуучин Post Malone-ын Roсkstar дууг  тоглуулжээ.

Шагналын үгээ хэлэх үедээ DaBaby уг явдалд тийм ч их эмзэглээгүй харагдаж байсан ч түүний шүтэн бишрэгч, сонсогч нар нь ихээхэн эмзэглэжээ.

Хариуцлагагүй хандсан уг явдлынхаа төлөө одоогоор Биллборд уучлал гуйгаагүй бөгөөд твиттерт энэ тухай эмзэглэн бухимдсан үзэгч нар өнгөрсөн өдрүүдийн турш жиргээн оруулсаар л байгаа юм.

Ямартай ч дуучин Post Malone-ы Rockstar дуу ч мөн адил Биллбордын эхний 100 уран бүтээлд багтдаг, удаан хугацааны турш хит байр сууриа хамгаалсан уран бүтээл юм. Тиймээс аль аль талдаа уг явдлыг бодож эмзэглэхгүй байсан нь дээр бизээ.

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments