|

ШУУРХАЙ: Банк залилсан этгээдүүдийг баривчлаагүй бөгөөд Э.Золхүүг нэмж эрэн сурвалжилж байна

Өнгөрсөн мягмар гарагт Цагдаагийн Албаны эрэн сурвалжлах сайт дээр “Хохирол ихтэй, хүнд гэмт хэрэг бүлэгэлэн үйлдсэн этгээдүүд”-ийн зураг, мэдээлэл тавигдсан.

Батсайханы Энхбаатар, Бямбаагийн Бямбадорж, Базаргүрийн Баттулга гэх 32-41 насны тухайн этгээдүүд нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 2 сая доллар буюу Монгол төгрөгөөр 5 тэрбум гаруй төгрөгийн залилан үйлдсэн байна.

Мөн түүнчлэн уг бүлэглэлийг баривчлагдсан гэх мэдээллийг нэр бүхий сайтууд түгээгээд байсан нь худал мэдээлэл аж.

Тодруулбал, Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвийн Дарга, хурандаа Б.Баатархүүгийн хэлснээр хэрэгтнүүд одоо хүртэл эрэн сурвалжлагдаж байгаагаар зогсохгүй нэмээд Энхтөр овогтой Золхүүг эрэн сурвалжилж байна.

“Уг этгээдүүдийн талаар үнэн бодитой мэдээллийг журмын дагуу үнэлж, нууцлалыг чандлан сахиж авна” гэлээ.

Харин Худалдаа Хөгжлийн Банкнаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *