Э.Ананд хүү нуруу нугаснаас гадна ЦУСНЫ ХОРТ ХАВДАРТАЙ гэдэг нь батлагджээ
БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагджээ.
Тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дүүргээд, /2021.05.27/ Сөүл хот дахь Сун Чун Хян их сургуулийн эмнэлэгт хэвтсэн юм. Энэ тухай хүүгийн ээж Ц.Даваа цахим хуудсаараа дамжуулан ийнхүү мэдээллээ.
Тэрбээр, “Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөрхөн Ананд хүү бид хоёр тусгаарлалтаас гараад эмнэлэгтээ ирлээ гэх баярт мэдээ дуулгаж, ирэх долоо хоногт хагалгаанд орохоор төлөвлөгдөж байсан. Тэгтэл хагалгааны өмнөх цусны шинжилгээгээр санаанд оромгүй онош гарлаа.
Ананд хүү маань цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Нуруу нугасны хавдраас гадна Цусны хорт хавдартай гэдэг нь батлагдаж, тэнгэр нурах шиг л боллоо. Иймд сайхан сэтгэлт монголчуудаасаа дахин нэг удаа хүү бид хоёт тусламжийн гараа сунгаач гэж хүсэх гэсэн юм. Та бүхэн хандивын аянаа битий зогсоогоорой. Хүү бид хоёр одоо Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж байна. Өнөөдрөөс хими эмчилгээндээ орж эхэлнэ ээ.
Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа
Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.
Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал” гэжээ.