С.Гантогоо, Э.Дөлгөөн нар “Хүүхдийн Элч”-ээр ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хүүхдээ сонсох” өдөр тохиож байна.

Энэхүү өдрийн хүрээнд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий хүүхдийн элчүүд андгайгаа өргөн нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авлаа.

Эдгээр Хүүхдийн элчүүдийг дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж сонгосон бөгөөд дүүргийн засаг дарга нар батламжилсны дагуу өнөөдөр үнэмлэхээ гардан авч байна.

Ингээд дүүрэг бүрийн хүүхдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллах Хүүхдийн элчүүдийг танилцуулж байна.

  1.  Б.Барслхагва Баянгол Жүжигчин
  2.  А.Амаржин Баянзүрх Оюутан
  3. Э.Дөлгөөн Контент бүтээгч, сошиал медиа марктер
  4.  Ц.Цогзолмаа Багануур ХЭҮТ салбарын зохицуулагч
  5. Х.Цогцэцэг Багахангай БХД ИТХ тэргүүлэгч
  6. Ч.Раднаабазар Налайх Налайх дүүргийн засаг дарга
  7. Н.Алтаншагай Сонгинохайрхан Сонгинохайрхан дүүргийн засаг дарга
  8. Н.Цэцэнбилэг Сүхбаатар Реппер
  9. С.Гантогоо Хан-Уул Дуучин
  10.  Д.Ариундалай Чингэлтэй SBN телевизийн продюсер

Хүүхдийн элчүүд нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон элч бөгөөд 3 жилийн хугацаатай ажиллана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments